Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сорил 2.2 Та өөрөө өөртөө эзэн үү ?
 АЗ ЖАРГАЛ ТАНЫ ГАРТ нэртэй ХИЧЭЭЛ 2 - ын  Та өөрөө өөртөө эзэн үү ? гэсэн Сорил
      
 Сорилоор өгөгдсөн асуултын тохирох хариултыг сонгохдоо харгалзах оноог шууд бичээд явж болно. Эсвэл тохирох хариултын доогуур зурах, түүний дугаарыг дугуйлах,  нэмэх (+) тэмдэг тавих зэргээр хариултыг тэмдэглэж болно. Оноог шууд бичих аргыг хэрэглэе. Та харандаагаар бичихээ мартваа !
 
Тохирох хариултыг сонго. А-хариулт 1  , Б-хариулт 0 , В-хариулт 3 оноо.
1. Хамт явж байсан бүсгүй (залуу) чинь хүнсний дэлгүүрт орж юм худалдан авахыг хүсчээ. Харин та төлөвлөөгүй байсан боловч
           а. Адил зүйлийг худалдан авна. б. Хорхой хүргэсэн зүйлийг худалдан авна -0  в. Юу ч худалдаж авахгүй.
2. Мөнгө гуйсан хүн танд яаж хандвал, та ямар тохиолдолд өгөх вэ?
          а. Yнэхээр хүнд байдалд орсон бол-1  б. Шалдаа буун гуйвал в. Нэр төрийн хэрэг учраас тусална.
3. Танай дарга ямар аргаар таныг илүү цагаар чухал шаардлагатай ажил хийлгэж чадах вэ?
         а. Мөнгө амалбал  б. Та байхгүй л бол амжихгүй нь, барахгүй нь гэвэл-0 в. Сайн ажилтан гэж магтаж ойлгуулбал.
4. Найз нар чинь гэр бүлийн асуудлаа шийдэх гээд танд хандвал
        а. Яаж туслахаа мэдэхгүй ч тус дэм болоход бэлэн-1  б. Чадахгүй гэдгээ ойлгуулна в. Зөвлөгөө өгнө.
5. Утсаа авахад цаана нь хүн байгаа хэрнээ дуугарахгүй бол
        а. Санаа зовохгүй  б. Тоглоом хийж байна гэж бодно. в. Хэн нэг хүн таныг хянаж байгаа юм шиг санагдана-3
6. Сургуульд байхдаа ямар багшдаа сайн байсан бэ?
        а. Yнэнч шударга дүгнэдэг б. Зөөлөн, загнадаггүй  в. Сайн дүн тавьдаг-3
7. Та мөрийтэй тоглоомд гэнэт дараалан хожоод эхэлбэл
         а. Бүх юм хэвийн гэдэгт эргэлзэнэ  б. Баяр хөөр болно-0 в. Гайхах, баярлах зэрэгцэнэ.
8. Танд швейцарь цаг хямд үнээр санал болговол та хэрхэн татгалзах вэ?
а. Хулгайн цаг учраас  б. Гар дээрээс ямар ч тохиолдолд юм худалдан авдаггүй болохоор -0  в. Жинхэнэ фирмийн цаг биш гээд.

Үнэлгээ,зөвлөмж:
0-8 оноо: Та элдэв ятгалга, толгой эргүүлсэн зөвлөгөөнд автагдах нь амархан юм. Энэ нь таны хэрэгцээ шаардлагаас болдог. Мөн орчноосоо дэмжлэг, магтаал хүртэхийг хүсдэг, өөрөө хүсээгүй ч бууж өгдөг байна.
9-16 оноо: Та ятгалгад автдаггүй хүн юм. Та заримдаа хариуцлага хүлээхгүйн тулд бусдад бууж өгсөн дүр үзүүлэн өөрийн таалагдсан зүйлээ хийдэг байна. Yүнээс болж зарим үед хүнд байдалд ордог. Юу хүсч байгаагаа сайн мэддэг бол элдэв хорхой хүргэсэн зүйлд уруу татагдахгүй нь лав.
17-гоос дээш оноо: Элдэв ятгалга толгой эргүүлсэн зүйлд огт автдаггүй. Яагаад гэвэл өөртөө юу хэрэгтэйгээ сайн мэддэг, өөртөө хариуцлагатай хандаж, баримталдаг зарчмаасаа буцвал ямар үр дүнд хүргэхийг ухамсарладаг хүн. Та хариуцлагатай хүний хувьд жинхэнэ сайн түнш болно.

Дасгал 1-ийг жишээлэн гүйцэтгэснээр 8 оноо гарч байна. Энэ оноонд харгалзах үнэлгээг уншвал: “Та элдэв ятгалга, толгой эргүүлсэн зөвлөгөөнд автагдах нь амархан юм. Энэ нь таны хэрэгцээ шаардлагаас болдог. Мөн орчноосоо дэмжлэг, магтаал хүртэхийг хүсдэг, өөрөө хүсээгүй ч бууж өгдөг байна.” гэжээ. Ийнхүү “хуучин” өөрийгөө танина.  Тааруухан үнэлгээ авлаа гэж бид гутрах ёсгүй. Яагаад гэвэл бид сул талаа мэдэж, түүнийг засч залруулан хөгжих зорилгоор энэ хичээл дасгалуудыг хийж байгаа билээ.  

Дасгал 2 – ыг одоо гүйцэтгэнэ. Энэ дасгалд  сайн үнэлгээтэй хариултын оноо, түүнд харгалзах  сайн үнэлгээтэй хариултууд дараахи байдлаар бэлэн өгөгдсөн байна. Гагцхүү бид сайн үнэлгээг уншиж, ямар хариултууд өгвөл сайн үнэлгээ авч болох байсанд дүгнэлт хийнэ. Сорилын сайн үнэлгээг доогуур нь зурж, тодотгосон байгаа. Ингээд дасгал 3 –ыг хийнэ. Хэрвээ бид  дасгал 1- ийг гүйцэтгэхдээ шууд сайн үнэлгээ авсан бол дасгал 3 ба 4-ийг хийх шаардлагагүй. 

Сайн үнэлгээтэй хариулт нь:
1. Хамт явж байсан бүсгүй (залуу) чинь хүнсний дэлгүүрт орж юм худалдан авахыг хүсчээ.
    Харин та төлөвлөөгүй байсан боловч в. Юу ч худалдаж авахгүй.
2. Мөнгө гуйсан хүн танд яаж хандвал, та ямар тохиолдолд өгөх вэ?
     в. Нэр төрийн хэрэг учраас тусална.
3. Танай дарга ямар аргаар таныг илүү цагаар чухал шаардлагатай ажил хийлгэж чадах вэ?
     в. Сайн ажилтан гэж магтаж ойлгуулбал.
4. Найз нар чинь гэр бүлийн асуудлаа шийдэх гээд танд хандвал
     в. Зөвлөгөө өгнө.
5. Утсаа авахад цаана нь хүн байгаа хэрнээ дуугарахгүй бол
     а. Санаа зовохгүй 
6. Сургуульд байхдаа ямар багшдаа сайн байсан бэ?
    а. Yнэнч шударга дүгнэдэг
7. Та мөрийтэй тоглоомд гэнэт дараалан хожоод эхэлбэл
    а. Бүх юм хэвийн гэдэгт эргэлзэнэ
8. Танд швейцарь цаг хямд үнээр санал болговол та хэрхэн татгалзах вэ?
    б. Гар дээрээс ямар ч тохиолдолд юм худалдан авдаггүй болохоор 
Дасгал 3-ыг гүйцэтгэе. Дасгал1-ийн хариулт болон үнэлгээ, зөвлөмжийг дасгал 2-ын хариулт болон үнэлгээ зөвлөмжтэй харьцуулж, дүгнэлт хийсний үндсэн дээр сайн талаа батжуулах, дутагдалтай талаа сайжруулах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Ингэхдээ ямар асуултанд юу гэж хариулбал зөв буюу сайн үнэлгээ авч болох байсныг өөрөөр хэлбэл, асуулт ба хариултыг хамдатган авч үзнэ.

Дасгал 3. Дүгнэлт хийж, сайн талаа мэдэх, сул талаа сайжруулах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга замуудаа тодорхойл. Өөртөө тавьсан зорилт болон тэдгээрийг хэрэжүүлэх арга замуудаа тэмдэглэлийн дэвтэртээ бичих нь зөв шүү ! Жишээлбэл:


Дасгал 4. Зорилтоо биелүүлсэн гэж үзвэл сорил (Дасгал 1) – ыг давтан хий. Дэвшүүлсэн зорилтоо хэрхэн биелүүлснээ шалгах буюу “шинэ” өөрийгөө таних хариултын оноо. Өөртөө дүгнэлт хийж, өөрийнхөө талаар нэг хором бод !
                                  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats