Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хорьдугаар зууны эдийн засгийн ухаан дахь эргэлтийн цэг
2012/05/21
Кэйнсийн хувьсгал эдийн засагчдын дунд өргөн дэлгэрэх таатай нөхцлийг буй болгосон гол хүчин зүйл бол юуны урьд  удаан, гүн гүнзгий үргэлжилсэн их хямрал нь  капитализм бол угаасаа тогтворгүй бөгөөд зах зээл нь ажилгүйдлийн тэнцвэрийн байдалд гацах болно гэсэн кейнсизм –марксизмын үзэл бодлыг зөв мэт ойлголтонд хүргэж байсан явдал юм.
дэлгэрэнгүй
Олон нийтийг хамарсан ажил эрхлэлт илүү чухал
2012/05/21
Сангийн бодлоготой ноцолдох нь (зарцуулалт болон татварын өөрчлөлт) мөнгөний бодлогоос (мөнгөний нийлүүлт болон мөнгөний хүүгийн өөрчлөлт) илүү үр дүн өгнө гэж Кэйнс бодож байв. Мөнгөний хүү бүүр газар тултал нэвсийн унаж, дахиад цааш бууруулах нь ямар ч утгагүй болоод байсан 1930-аад оны үед тэрээр мөнгөний бодлого болон Холбооны нөөцийн системд бүрмөсөн итгэл алдсан билээ
дэлгэрэнгүй
Кэйнсийн хувьсгал буюу Ерөнхий онол
2012/05/21
Айсуй яваа сүйрлийг болон их хямралыг урьдчилан харж чадаагүй нь Кэйнсийн сэтгэлгээнд гүнзгий нөлөөлсөн ба 1929-1932 оны хямралаас болж сонгодог эдийн засгийг эсэргүүцэх үзэл бодол нь бүр ч гүнзгийрсэн байна.
дэлгэрэнгүй
Кэйнсийн үзлээр сонгодог эдийн засаг ба капитализм
2012/05/21
Кэйнсийн гол бүтээл болох “Ерөнхий онол” зохиолын зорилго нь сонгодог эдийн засгийн загварыг засварлахад биш , харин нарийвчлан боловсруулсан цоо шинэ ойлголт , ертөнцийг үзэх үзлээр халахад оршиж байсан ажээ.1930-аад он хүртэлх хугацаанд Адам Смитийн сонгодог загварын үндсэн санаа болох арвич байдлын ач тус ,төсвийн тэнцвэр,чөлөөт худалдаа ,бага татвар,алтан стандарт болон Сэйгийн хууль эдийн засагт өөрийн баттай байр суурийг нэгэнт олсон байв
дэлгэрэнгүй
Кэйнсийн үзэл / 1920- иод он /
2012/05/21
1925 онд Британи улсын сангийн сайд Винстон Черчиллийн удирдлаган дор дайны өмнөх үеийн валютын хэт өндөр үнэлэгдэж , хатуу тогтсон  4,86 $-ын ханшаар алтан стандартад эргэж орох үед Кэйнс өөр нэг хэрсүү анализ хийсэн нь түүний өмнөх амжилтын араас шил даржээ. Кэйнс нийт үнийг бууруулах дифляцийн арга хэмжээний эсрэг тэмцжээ.
дэлгэрэнгүй
Кэйнсийн дуу хоолой
2012/05/21
1930- аад оны Их хямрал нь ХХ зуунд тохиолдсон эдийн засгийн хамгийн эмгэнэлт үйл явдал байсан юм. Их хямрал нь ширүүн, удаан үргэлжилж байсан нь сонгодог laissez faire эдийн засаг болох чөлөөт зах зээлийн капиталист систем нь өөрөө өөрийгөө засаж чадах эсэх  нь Англи , Америкийн олон эдийн засагчдад эргэлзээ төрүүлжээ.
дэлгэрэнгүй
Кэйнс гэж хэн бэ ?
2012/05/21
Жон Мэйнард Кэйнс (1883-1946) бүр бага байхдаа л ухаанаараа бусдаас ялгардаг байжээ. 1883 онд Британий хамгийн тэргүүний оюунлаг орчинд төрсөн тэрээр Алфрэд Маршаллын найз Кэмбриджийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Жон Нэвилл Кэйнсийн хүү юм.1891 онд түүнийг ердөө найман настай байхад нь эцэг нь өдрийн тэмдэглэлдээ:  “Түүний дууриах дуртай цорын ганц хүн нь түүний ээж нь.Бүх талаараа эхтэйгээ адил байх гэж тэр их хичээх юм ” гэж бичжээ.
дэлгэрэнгүй
Шинэ либерал үзэл санааны онцлог
2012/05/21
Нийгмийн хөгжлийн явцад либерал сэтгэлгээний хүрээнд янз бүрийн чиглэл тодрон гарч, үзэл баримтлал нь хувьсан өөрчлөгдсөн байна. XX зууны эхээр шинэ шинэ үзэл санаа гарч , тэдгээрийн ач холбогдол улам өсөн нэмэгдсээр дэлхийн II дайны дараа неолиберализм / шинэ либерал үзэл/-ын номлол бий болжээ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats