Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүүхэд насаа харж баясана
Хөрст дэлхийд юутай ч зүйрлэмгүй
Хүний ээж аавын удам
Хөөрхөн ач зээ нар минь
Хөх Монголын үргэлжлэл

    Булбарай бяцхан Та нар минь
    Бурханы элч мөн байна
    Нартад мэндэлсэн хүн би
    Нялх насаа харж баясана.

Ачийг минь хараад хүмүүс
Адилхан гэж яаваа гэнэ.
Зээг минь хараад тэд бас
Зураг шиг чинь гэлцэнэ.

    Алиа хөөрхөн Та нар минь
    Амьд зураг минь мөн байна.
    Хүж дэлхийн хүн би
    Хүүхэд насаа харж жаргана.

Ач хүүдээ өвөө нар
Ааваас нь илүү хайртайн учир
Зээ нараа эмээ нар
Чихрээр дайлан эрхлүүлэхийн учир

    Эрх танхил Та нар минь
    Энэ ертөнцийн жаргалан байна.
    Удам залгасан Та нар минь
    Урт наслахын  увидас байна.  .   


        Улаанбаатар , 2004 – 9 – 25.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats