Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Улаанбаатарын уриалга
    Ураг төрөлдөө айлчлаад ирэхэд минь
    Утааны тухай ярилцав уу гэж асууна
                 Улаанбаатар минь
    Улаанбаатараа Утаанбаатар болгов доо Улаанбаатарчуудаа !
   
    Унаган найзындаа уригдаад ирэхэд минь
    Усны хомсдлоор хөөрөлдөв үү гэж сануулна
                Улаанбаатар минь
    Амин эрдэнээ арвижуулъя ,гамная, хэмнэе Монголчуудаа !
   
    Ахан дүүсдээ зочлоод ирэхэд минь
    Амьжиргааны тухай хэлэлцэв үү гэж зовиноно
               Улаанбаатар минь
    Аз жаргалаа бүтээе, ажиллая, хөдөлмөрлөе Ард түмээн !
   
    Анд найзтайгаа уулзаад ирэхэд минь
    Албан тушаал гуйгаагүй биз гэж анхааруулна
             Улаанбаатар минь
    Алдар нэрээ хамгаалъя, хадгалъя, хайрлая Улс төрчидөө !
   
    Аймаг орноор ажлаад ирэхэд минь
    Авилгал арилж байна уу гэж санааширна
             Улаанбаатар минь
    Ичих  булчирхайгаа ажиллуулъя, эмээе, ичье Эрхтэн дархтангуудаа!
   
    Ээж  ааваа эргээд ирэхэд минь
    Экологийн эвдэрлийг яанаа гэж гаслана
             Улаанбаатар минь
    Эх байгалаа хайрлая, халамжилъя, хамгаалъя Эрээгүй шуналтангуудаа ! 
   
    Найз нөхөдтөйгөө уулзаад ирэхэд минь
    Найрамдал нөхөрлөлөө батлав уу гэж сануулна
                Улаанбаатар минь
    Эе эвээ хичээе, эвлэлдэе, хамтаръя Хүмүүн төрөлхтөөн !

           
            Зуунмод- Улаанбаатар, 2006 –3- 26. 
   
              


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats