Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Буурал ээждээ
Өүлэн эхийн удам билээ Та
Өрлөг түүхийн гэрч билээ Та
Өнөр бүлийн ээж билээ Та
Өргөмжлөлт эх мөн билээ Та.

Ээжид минь зуун нас хайрлахыг
Эцэг тэнгэрээс залбиран гуйя.
Элэг бүтэн жаргаж суухын
Энх мэндийн ерөөл талбия.

Үр хүүхэд нь буурал ээж таныхаа
Өглөгч гарыг сугадаж хайрлая. 
Ач зээ нь буурай ээж таньдаа
Амттан бүхнээ дээжилж халамжилъя.

Дөч гуч нь буянт эмээ танийхаа
Дөрвөн зүгээс харж хамгаалъя.
Хүргэн бэр нь хүндэт ээж танийхаа
Хүссэн бүхнийг биелүүлж жаргаая.

Ээжид минь зуун нас хайрлахыг
Эцэг тэнгэрээс залбиран гуйя.
Элэг бүтэн жаргаж суухын
Энх мэндийн ерөөл талбия.
   
          Улаанбаатар хот, 2006

Ариун сайхан хэвлийд нь арван сар тарвалзаж мэндэлсэн би
Ач буяныг нь хариулах алаг үр нь болсон нь ерөөлтэй.
Өсөх бага наснаасаа гараасаа хөтлүүлж хүн болсон би
Өтөл буурал насанд нь гараас нь сугадаж хүндлэх учиртай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats